ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

...
Google-ийн (GOOG) онлайн хайлтын зах зээл дэх ноёрхлыг нь хязгаарлах талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас арга хэмжээ авах гэж байна

Google-ийн (GOOG) онлайн хайлтын зах зээл дэх ноёрхлыг нь хязгаарлах талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас ямар арга хэмжээ авахаа тодорхойлох гэж байна.

Дэлгэрэнгүй
...
Nvidia (NVDA) компанийн зах зээлийн үнэлгээ Microsoft (MSFT)-ыг давлаа

Nvidia (NVDA) компани Microsoft (MSFT)-ын зах зээлийн үнэлгээг давж, Apple (AAPL)-ийн дараа дэлхийн хоёр дахь том компани боллоо.

Дэлгэрэнгүй
...
Amazon (AMZN)-ийн хувьцаа буурсан нь өрсөлдөөн, зардлын дарамттай холбоотой гэв

Amazon (AMZN)-ы хувьцаа даваа гарагт 3%-аар буурсан бөгөөд Wells Fargo (WFC)-ийн шинжээчид компанийн үнэлгээг бууруулсантай холбоотой байна.

Дэлгэрэнгүй
...
Samsung компани сүүлийн үеийн тааруу үр дүнгээс болж албан ёсоор уучлалт гуйлаа

Дэлхийн хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгч Samsung Electronics Co. сүүлийн улирлын санхүүгийн үзүүлэлтүүд нь таамаглаж байснаас доогуур гарсан тул албан ёсоор уучлалт гуйв.

Дэлгэрэнгүй
...
Pfizer Inc. (PFE)-ийн хувьцаанд томоохон хөрөнгө оруулалтын компани 1.0 тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт хийв

Starboard Value нэртэй алдартай хөрөнгө оруулалтын компани Pfizer Inc. (PFE) компанид 1 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшиж, эм үйлдвэрлэлийн томоохон компани болох Pfizer-ийн үйл ажиллагааг сэргээхэд оролцохоор төлөвлөж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Дэлгэрэнгүй
...
Orano SA Монголд ураны төслөө хэрэгжүүлнэ

Францын төрийн өмчит Orano SA компанийн хөгжүүлж буй олон жилийн турш хойшлогдсон олон тэрбум ам.долларын өртөг бүхий Монгол Улс дахь ураны төслийг 2030 он гэхэд үйлдвэрлэж эхлэх боломжтой гэж тус компани мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй
...
АНУ-ын автомашины салбар хүндхэн байдалд байна

АНУ-д автомашины үйлдвэрлэлийн салбар нь борлуулалтын шинэ сорилтуудтай тулгарч, Stellantis (STLA) зэрэг компаниуд ирэх жилийн борлуулалтын орлогын төсөөллөө бууруулж байна.

Дэлгэрэнгүй
...
2024.10.07 - 2024.10.11 Болох үйл явдлын тойм

2024.10.07 - 2024.10.11 өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн үйл явдлын тойм.

Дэлгэрэнгүй
...
Ажилгүйдлийн түвшин таамаглалаас өндөр түвшингээр буурав

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл есдүгээр сард хүлээгдэж байснаас хамаагүй их ажлын байр нэмсэн бөгөөд ажилгүйдлийн түвшин ч гэнэтийн байдлаар буурсан байна.

Дэлгэрэнгүй
...
Exxon (XOM) цэвэр ашиг энэ улиралд 1.6 тэрбум ам.доллараар буурав

Exxon Mobil (XOM) корпораци газрын тосны үнэ болон боловсруулалтын ашгийн маржин буурсны улмаас гуравдугаар улирлын цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллараар буурсан гэж мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй
...
Хэлэлцээр хийх хугацаанд боомтын ажилчдын ажил хаялт зогсов

АНУ-ын Зүүн болон Булангийн эргийн 45,000 ажилтныг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл энэ пүрэв гарагт 3 хоногийн ажил хаялтыг нэгдүгээр сарын 15 хүртэл түр зогсоохоор тохиролцжээ.

Дэлгэрэнгүй
...
Nvidia (NVDA) цоо шинэ хиймэл оюун ухааны загвар гаргасан байна

Nvidia (NVDA) нь OpenAI болон Google (GOOG) зэрэг салбарын тэргүүлэгчдийн хиймэл оюун ухааны загвартай өрсөлдөх хүчирхэг хиймэл оюун ухааны загварыг гаргасан байна.

Дэлгэрэнгүй
...
Tesla (TSLA)-ийн автомашины борлуулалтын тоо шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй

Лхагва гарагт нийтлэгдсэн Tesla (TSLA)-ийн сүүлийн үеийн тайлангаар тус компани 3-р улиралд 462,890 ширхэг автомашин нийлүүлсэн байна. Энэ нь шинжээчдийн дундаж таамаглал болох 463,310-аас бага үзүүлэлт юм.

Дэлгэрэнгүй
...
OpenAI компанийн үнэлгээ 157.0 тэрбум ам.доллар болов

OpenAI компанийн 6.6 тэрбум ам.долларын шинэ санхүүжилт татан төвлөрүүлэх хэлэлцээр нь амжилттай явагджээ. Энэхүү хаалттай хиймэл оюун ухааны компанийг хөрөнгө оруулагчид 157 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.

Дэлгэрэнгүй
...
Microsoft (MSFT) компютертайгаа ярилцаж болох систем хөгжүүлж байна

Microsoft (MSFT) таныг компьютертэйгээ ярьдаг болгохыг зорьж байна. Microsoft-ын хамгийн сүүлийн үеийн Copilot хиймэл оюун ухааны платформын нэг хэсэг болж гарах Copilot Voice нэртэй програмын онцлог нь таныг компьютертэйгээ шууд ярьж, буцаагаад танд хариу хэлэх үйлдэл бүхий програм юм.

Дэлгэрэнгүй
...
Levi (LEVI) орлого, үр дүнгийн тайлангаа тавив

Жинсэн өмд үйлдвэрлэгч Levi Strauss & Co. (LEVI) компани 10 дугаар сарын 2-нд зах хаагдсаны дараа орлого, үр дүнгийн тайлангаа тавьсан. Энэ үеэр компани ирэх жилийн орлогын төсөллөө хамгийн доод түвшин хүртэл бууруулсанаас шалтгаалан уртасгасан арилжаагаар хувьцааны ханш огцом буурчээ.

Дэлгэрэнгүй
...
Nvidia (NVDA) компанийн бүтээгдэхүүний эрэлт маш өндөр байна

Гүйцэтгэх захирал Женсен Хуан лхагва гарагийн үдээс хойш телевизэд өгсөн ярилцлагадаа Nvidia (NVDA) компанийн үйлдвэрлэж буй хиймэл оюун ухааны хагас дамжуулагчдын эрэлт буюу худалдан авах хүсэлтэй компаниудын тоо хэтэрхий өндөр байна гэжээ.

Дэлгэрэнгүй
...
Nike (NKE) орлого, үр дүнгийн тайлангаа тавив

Хувцасны брэнд Nike (NKE) компани 2024 оны 10 дугаар сарын 1-нд бирж хаасны дараа орлого, үр дүнгийн тайлангаа тавьсан бөгөөд уртасгасан цагийн арилжаагаар хувьцааны үнэ 5%-иар унасан байна.

Дэлгэрэнгүй
...
Иран улс 180 гаруй баллистик пуужингаар Израилруу харваж хувьцааны зах зээл уналттай байв

Мягмар гарагт Иран Израйль улсруу 100 гаруй баллистик пуужин харвасны дараа АНУ-ын хөрөнгийн биржүүд огцом буурч, Баруун Техас (CL=F) болон Brent (BZ=F) газрын тосны үнэ сүүлийн бараг жилийн хамгийн өндөр өсөлтөд хүргэв.

Дэлгэрэнгүй
...
АНУ-ын 45,000 боомтын ажилчид ажил хаяалт зарлав

АНУ-д New England-аас Texas хүртэлх худалдааны боомтуудын ажилчид ажил хаяад байгаа юм. Энэ нь АНУ-ын эдийн засагт өдөр бүр 4.5 тэрбум долларын хохирол учруулж, инфляцийг дахин хөөргөж болзошгүй байна.

Дэлгэрэнгүй