
СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Арилжааны сургалт
Энэхүү сургалт нь InteractiveBrokers (IBKR) арилжааны платформоор дамжуулан АНУ-ын хувьцааны арилжаанд шууд оролцох тухай практитк суурилсан 10 видео хичээлээс бүрдэхээс гадна ном, бичиг, туслах материал, веб линк зэргээр хангана. Түүнчлэн, танд асуухыг хүссэн асуулт, тулгарсан асуудал, мэдэхгүй зүйл гарч ирвэл тухайлсан зөвлөгөө өгнө. Хичээлийн хувьд Монгол хэл дээр явах ч АНУ-ын хувьцааны зах зээлд оролцох тул дунд түвшний англи хэл зайлшгүй ашиглагдана.
₮800,000
Нээлтийн урамшуулал:
₮100,000
Бүтэн сургалт үзэх бол БҮРТГҮҮЛЭХ эсвэл НЭВТРЭХ
Сургалтанд бүртгүүлэх заавар

Бүртгүүлэх
Та "Бүртгүүлэх" линкээр зочилж шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөн "Ерөнхий нөхцөл зөвшөөрөх" хэсгийг ✔ дарж "Бүртгүүлэх" товчийг дарна уу.

Бүртгэл баталгаажуулах
"Бүртгүүлэх" товчийг дарсны дараа танд сургалтын төлбөр төлөх зааварчилгааг агуулсан хуудас гарч ирэх бөгөөд та зааврын дагуу төлбөрийг бүтэн төлснөөр таны бүртгэл баталгаажиж нэвтрэх эрх үүснэ.

Нэвтрэх
Бүртгэл баталгаажсан тухайн таны утсанд мессеж ирсний дараа та Нэвтрэх хуудсаар зочлон өөрийн и-мейл болон бүртгэл үүсгэхэд зохиосон нууц үгээ оруулан нэвтэрч хичээлүүдийг үзэх боломжтой болно.
Хичээл №1. IBKR данс нээх
Энэ хичээлээр бид дараах сэдвүүдийг үзнэ.
- Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн үндсэн ойлголтууд
- АНУ-ын хөрөнгийн зах зээл болон Монголын зах зээлийн ялгаа
- InteractiveBrokers ашиглаж арилжаанд оролцохын давуу тал
- InteractiveBrokers бүртгэл нээх дэлгэрэнгүй заавар
- Сургалтын танилцуулга бичлэг
Хичээл №2. Арилжааны ерөнхий ойлголтууд
Ерөнхий ойлголт, ашиглагддаг үг хэллэг зэргийг мэдэхгүйгээр хувьцааны арилжаанд оролцох боломжгүй юм. Энэ хичээлээр бид яг л шаардлагатай бүх ерөнхий ойлголтууд, тэдгээрийн тайлбарыг үзэх юм.
- IBKR платформ болон утасны аппликейшн татаж суулгах
- IBKR дансаа цэнэглэх
- Арилжаанд ашиглагдах үг, хэллэг, тэдгээрийн тайлбар
- Мэдээний төрлүүд, тэдгээрийг унших, нөлөөллийг нь авч хэлэлцэх
- Хувьцааны үнийн графикууд, тэдгээрийг тайлбарлах, ойлгох
Хичээл №3. Захиалгын төрлүүд, авах болон зарах захиалга платформ дээр хийх
Авах, зарах захиалга тавих замаар л та арилжаанд оролцоно шүү дээ. IBKR дээр нийт 59 загвараас сонгон захиалга хийх боломжтой ч зөвхөн хэрэг болох шаардлагатайг нь энэ хичээлээр үзэх юм. Дээр нь платформ дээрээ ажиллаад сурна.
- Хугацаат захиалгын төрлүүд
- Энгийн захиалгын төрлүүд
- Эрсдэлээс хамгаалах зорилго бүхий захиалгын төрлүүд
- Стратегийн захиалгын төрлүүд
- Хувьцааны зах зээлийн ерөнхий зарчим
- IBKR платформ дээр захиалга өгч хувьцаа авах, зарах
- IBKR платформ дээр ажиллах заавар
Хичээл №4. Хувьцааны индексүүд, тэдгээрийн ерөнхий ойлголт
Санхүүгийн зах зээлийн мэдээ болгон хувьцааны индексүүдийг дурддаг тул тэдгээрийн юу болох, ямар ач холбогдолтой болон практик дээр яаж ажилладаг тухай үзэхээс өөр аргагүй.
- Хувьцааны индексийн ерөнхий ойлголт
- Индекс тооцдог ерөнхий арга, хувилбарууд
- АНУ-ын зах зээл дээрх хамгийн алдартай гурван индекс
- Индексэд хөрөнгө оруулалт хийх, тэдгээрээс арилжааны санаа авах
- Зах зээлийн мэдээнд дурдагдах хэрэгцээ, шаардлага
Хичээл №5. Техникийн шинжилгээ
Зарим хөрөнгө оруулагчид хувьцааны үнийн график, чартыг хараад дүгнэлт гаргаж хэзээ авах, хэзээ зарахаа шийддэг юм. Үүнийг л техник шинжилгээ гээд байгаа бөгөөд бид суурь ойлголтуудыг үзэх болно.
- "CANDLESTICK" чарт
- "CANDLESTICK" чартын төрлүүд, тэдгээрийн ойлголт
- Дэмжих түвшин, хязгаарлах түвшин, арилжааны хэмжээ
- "CANDLESTICK" чартын хэлбэрүүд, тэдгээрийн ашиглагдах байдал
- Авах, зархыг тодорхойлогч бусад техникийн хүчин зүйлс
Хичээл №6. Үндсэн шинжилгээ
Техник шинжилгээнээс ялгаатай нь үндсэн шинжилгээ нь зөвхөн график, чарт харах бус компанийн үйл ажиллагааны бүх төрлийн мэдээллийг өргөн цар хүрээнд авдгаараа онцлог.
- 3 төрлийн санхүүгийн тайлан, тэдгээрийн хэрэглээ
- Санхүүгийн тайланд суурилан санхүүгийн шинжилгээ хийх
- Үнэлгээний хэмжүүрүүд
- Хувьцааны хэмжүүрүүд
- Шинжээчдийн таамаглал гэж юу болох
- "Орлого, ашгийн сюрприз"
Хичээл №7. Хувьцааны арилжаанд оролцох төрөл бүрийн стратеги
Хувьцааны арилжаанд оролцохдоо яг сонгосон стратегиа баримтлан орох нь хамгийн чухал юм. Ямар төрлийн стратегиуд байдаг, тэдгээрээс алийг нь сонгох эсэхээ та өөрөө л шийдэх юм.
- Богино хугацааны арилжаа
- Урт хугацааны арилжаа
- Трэнд дагасан арилжаа
- Бусад төрлийн арилжаа
Хичээл №8. Сэтгэлзүй
Хувьцааны арилжаанд оролцох нь төрөл бүрийн мэдрэмж, эмоцийг гаргадаг. Энэхүү мэдрэмж, эмоцийг тухай бүр таниж удирдаж чадсанаар амжилт олох магадлал өснө гэж бид итгэдэг.
- Эмоцийн төрлүүд
- Түгшүүр, зовнил
- Сэтгэлзүйгээ удирдах нь
- Алдагдал хүлээх бол ойлгомжтой зүйл
- Гаргадаг алдаа
Хичээл №9. Эрсдэлийн удирдлага
Хувьцааны арилжаанд оролцох нь эрсдэл дагуулсан үйл ажиллагаа юм. Энэ эрсдэлийг удирдсанаар хүлээж болзошгүй алдагдлын хэмжээг бага түвшинд барих боломжтой.
- Эрсдэлийн удирдлагын стратегиуд
- Эрсдэл, өгөөжийн харьцаа
- Stop-Loss захиалга
- Хөрөнгийн багцаа төрөлжүүлэх
- Анхаарах бусад зүйлс
- IBKR данснаас шилжүүлэг хийх
Хичээл №10. Дүгнэлт
Энэхүү хичээлээр бид сурсан зүйлсээ бүгдийг нь нэгтгэхээс гадна маржин арилжааны тухай хэдэн зүйлс үзнэ. Түүнчлэн, практик дээр арилжаа хэрхэн явагддаг, ямар асуудал гардаг, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх тухай сурна.
- Маржин арилжаа
- Практик дээр тулгардаг зарим зүйлс
- Хичээлүүдийн ерөнхий нэгтгэл
- Практик дээр арилжаа хийх жишээ