
Манай академийн хамт олон АНУ-ын санхүүгийн зах зээлийг сонирхож бие даан хувьцааны арилжаанд оролцдог билээ. Бид Монголын зах зээлээс даруй 516 дахин том АНУ-ын зах зээлд оролцож өөрийн мэдлэгийг ашиглан баялаг бүтээх боломжийг танилцуулах зорилготой юм.
АНУ-ын зах зээл нь хэдий боломж ихтэй ч түүнийгээ дагаад эрсдэл өндөр тул шууд оролцож эхэлсэн даруйдаа амжилттай явах нь маш ховор тохиолдол юм. Гэвч та зөв стратеги сонгон түүндээ тууштай байж өдөр бүр залхууралгүй хөдөлмөрлөвөл амжилт олох магадлал тань ихсэнэ гэж итгэж байна.
Сургалтын гол давуу тал нь АНУ-ын санхүүгийн зах зээлийн хувьцааны арилжаанд оролцох бүх суурь мэдлэгийг танд олгохоос гадна техникийн болон бусад бүх төрлийн асуудал гарахад та шууд асууж тухай бүр шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн, бид танд бүх талаар туслахад хичээнгүйлэн ажиллах болно.
Их Британи улсын Ливерпүүлийн их сургуульд санхүүгийн чиглэлээр магистр хийсэн, банк санхүүгийн байгууллагад ажиллаж өдөр тутам арилжаанд оролцож байсан туршлагатай, Олон Улсын Мэргэшсэн Санхүүчийн шалгалтын 3 дугаар түвшний горьлогч (CFA Level III), 2019 оноос хойш хувьцааны арилжаанд оролцож буй туршлагатай багш та бүхэнд сургалт орно.