

Powell-ийн илтгэлийг хүлээсээр
ХНС-ийн Ерөнхийлөгч Jerome Powell бодлогын хүү бууруулах тухай 8-р сарын 24-нд өгөх ярилцлагыг бүгд хүлээж байна.
Пауэллийн Жексон Хоулын илтгэлээс өмнөхөн богино хугацаат Засгийн газрын үнэт цаасны өгөөж унасан юм. Сар гаруйн хугацаанд ам.долларын ханш хамгийн өндөр өсөлттэй байна. S&P 500 бүх цаг үеийн дээд цэгтээ дөхсөний дараа уналтаа алдсан. Холбооны нөөцийн сан энэ жил бодлогын хүүг нэг хувиар бууруулах таамаглалтай байгаа.
Хөрөнгө оруулагчид АНУ-ын бодлого тодорхойлогчдын олон тооны тайлбарыг сонссон бөгөөд Канзас хотын Холбооны банкны ерөнхийлөгч Жеффри Шмид бодлогын хүүг бууруулахыг дэмжихээсээ өмнө илүү их мэдээлэл харахыг хүсч байгаагаа мэдэгдэв. Түүний Бостон дахь хамтрагч Сюзан Коллинз хэлэхдээ аажмаар бууруулах нь тохиромжтой байна гэжээ. Түүний хэлсэн үгийг Филадельфийн ХНС-ын ерөнхийлөгч Патрик Харкер CNBC-д өгсөн ярилцлагадаа мөн дурдсан байна.
NatAlliance Securities-ийн Эндрю Бреннер хэлэхдээ, "Скрипт тодорхой байна - ХНС есдүгээр сард бодлогын хүүг бууруулна, гэхдээ хэн ч одоогоор 0.5%-иар бууруулна гэж хэрээгүй байна" гэж хэлэв.
Кэмбрижийн Квинсийн коллежийн ерөнхийлөгч Эл-Эриан пүрэв гарагт Bloomberg телевизэд хэлэхдээ, "Зах зээл ХНС-г бодлогын хүүгээ өндөрөөр бууруулна гэж хэтэрхий өөдрөг төсөөлж байна" гэжээ.
10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж 6 суурь пунктээр өсч 3.86%-д хүрэв. S&P 500 индекс 0.9 хувиар уналаа. Nasdaq 100 1.7%-иар буурч, томоохон технологийн салбарт Nvidia корпораци тэргүүлсэн байна. Intel корпораци 6.1 хувиар унасан байна. Банкууд өсч, эрчим хүчний хувьцаанууд газрын тосны үнэд нэгдэв. Фитнессийн компани болох Peloton Interactive Inc. тооцооллоос давсан орлогоо тайлагнасны дараа хувьцаа 35%-иар өссөн байна.
SlateStone Wealth-д Кенни Полкари хэлэхдээ "Одоо ХНС бууруулах эсэхийг дахин хэлэлцэхгүй, харин жилийн эцэсээс өмнө хэд болгож бууруулах, хэдэн удаа бууруулах талаар хэлэлцэх байх. Миний бодлоор 0.25%-иар 3 удаа бууруулах байх" гэжээ.
Wolfe Research-ийн Крис Сенйек хэлэхдээ, Пауэлл есдүгээр сараас эхлэн бодлогын хүүг бууруулах ч 0.25%-иас илүү бууруулах хүлээлт байхгүй байна гэжээ.
CFRA дахь Сэм Стовалл мөн дараагийн ХНС-ийн хөнгөлөлтийн мөчлөгийг 0.25% буюу илүү болгоомжтой хандана гэж үзжээ.
Инфляцийг бүрэн дарах хүртлээ ХНС хүүгийн түвшинг огцом бууруулахгүй байх гэж үргэлжлүүлэв.
Эдийн засгийн тал дээр хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд "холимог" байсан. Ажилгүйдлийн нэхэмжлэлийн мэдээлэл нь хөдөлмөрийн зах зээл аажмаар хөрж байгааг харуулж байна. АНУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа энэ онд хамгийн хурдацтай буурчээ. Мөн одоо байгаа орон сууцны борлуулалт сүүлийн таван сарын хугацаанд анх удаа өссөн байна.
"АНУ-ын эдийн засаг ерөнхийдөө ХНС-ын хүүг удаан хугацаагаар энэ түвшинд барих хангалттай хүчтэй байна" гэж Стратегас дахь Дон Риссмиллер хэлэв. "Гэхдээ удахгүй хүүг бууруулах зайлшгүй шалтгаанууд бий болсоор байна" гэжээ.