Responsive image
NVDA гурав дахь өдөр орлого, үр дүнгийн үзүүлэлтээ зарлана

Хиймэл оюун ухааны төлөөлөл болсон NVIDIA (NVDA) 8 дугаар сарын 28-нд буюу 3 дахь өдөр хувьцааны зах хаагдсаны дараа орлого үр дүнгийн үзүүлэлтээ олон нийтэд тавина.

Энэхүү тайлангийн үзүүлэлтээс хамааран хөрөнгө оруулагчид технологи тэр тусмаа хиймэл оюун ухааны талаарх гол шийдвэрүүдээ эргэцүүлэн харахаар байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд NVDA-ийн хувьцаа 163%-иар өссөн байгаа бол өнгөрсөн 6 сарын хугацаанд 60%-иар өсөөд байна.

Энэ тайлангийн хурлаар NVDA 28.7 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, нэгж хувьцаанд ноогдох ашиг 0.65 цент байх таамаглалтай байна.

NVDA нь хиймэл оюун ухааны зах зээлийн 80-95%-ийг эзэлдэг бөгөөд шинээр гаргах Blackwell чипнийхээ ачаар энэ зах зээлээ алдах хүлээлт байхгүй байна.

Энэ улирлын хувьд NVDA-ийн дата төв хамгийн өндөр буюу 24 тэрбум ам.долларын орлого авчрах үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеэс 142%-ийн өсөлт юм. Wall Street NVDA-г хоёрдугаар улирлын таамаглалыг эвдээд зогсохгүй 3 дугаар улирлын төсөөллөө ихэсгэнэ гэсэн хүлээлттэй байна.