

ХНС бодлогын хүү бууруулах тухай 7-р сард хэлэлцсэн
7-р сарын 30-аас 31-ний өдрүүдэд болж өнгөрсөн Холбооны Нөөц Сангийн (FED буюу АНУ-ын төв банк)-ийн хурлаар хэд хэдэн гишүүд бодлогын хүүг бууруулж эхлэх үндэслэлтэй тохиолдолууд байгааг дурдсан.
Лхагва гарагт нийтлэгдсэн 7-р сарын 30-31-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд бодлого боловсруулагчдын “дийлэнх олонх нь” хэрэв инфляцийн түвшин таамаглалын дагуу буурсаар байвал дараагийн хурлаар бодлогоо зөөлрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Долдугаар сард бодлого боловсруулагчид жишиг хүүгээ 5.3%-д хадгалсан нь сүүлийн 25 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Уолл Стритийн арилжаачид ХНС 9-р сарын дундуур хуралдаж, дөрвөн жилийн дараа анх удаа бодлогын хүүгээ бууруулахаа зарлана гэдэгт итгэлтэй байна. Бодлогын хүүг бууруулснаар автомашины зээл, ипотекийн зээл болон бусад төрлийн хэрэглээний зээлийн хүү буурч, хувьцааны үнэ өсөх боломжтой.
ХНС-ын хурлын тэмдэглэл бодлого боловсруулагчдын сэтгэлгээний цаана байгаа гол нарийн ширийн зүйлийг, ялангуяа зээлийн хүүгийн талаарх тэдний үзэл бодол хэрхэн өөрчлөгдөж болох талаар харуулдаг. Дарга Жером Пауэлл Баасан гарагийн өглөө Вайоминг мужийн Жексон Холд болсон төв банкныхны жил тутмын симпозиум дээр илтгэл тавих үед ХНС-ын дараагийн алхмуудын талаар нэмэлт удирдамж гарах төлөвтэй байна.
Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө болох есдүгээр сард хүүгийн бууралт нь сонгуулийн жилийн улс төрд орооцолдохгүй байхыг эрмэлзэж буй ХНС-д улс төрийн эрсдэл авчирч болзошгүй юм. Ерөнхийлөгч асан Дональд Трамп ХНС сонгуулийн өмнөхөн хүүгээ бууруулах ёсгүй гэж үзэж байна. Гэхдээ Пауэлл Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ улс төрийн хуанли харгалзахгүйгээр зөвхөн эдийн засгийн мэдээлэлд үндэслэн гаргана гэдгийг удаа дараа онцолж байсан.
Массачусетсийн Элизабет Уоррен тэргүүтэй хэд хэдэн Ардчилсан намын сенаторууд ХНС-ын 7-р сарын хурал дээр хүүгээ бууруулахыг Пауэллээс шаардаж, инфляцийн мэдээллээс үзэхэд бууралтыг хойшлуулах нь өөрөө улс төрийн үйлдэл болно гэж үзэж байна.
ХНС-ын сонгосон арга хэмжээний дагуу инфляци 2022 онд 7.1%-иас оргилдоо хүрч байсан бол одоо дөнгөж 2.5%-д хүрч буурчээ. Ассошиэйтед Пресс агентлагт саяхан өгсөн ярилцлагадаа ХНС-ын хоёр албан тушаалтан инфляци удаашрахын хэрээр бизнес эрхлэгчдийн анхааралтай ажиглаж буй инфляцийг тохируулсан хүүгийн түвшин нэмэгддэг гэж тэмдэглэжээ.
Ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар Пауэлл баасан гаригт хэлэх үгэндээ ХНС инфляци 2%-ийн зорилтот түвшиндээ буцаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ онд хүүгээ хэдэн удаа бууруулж болох талаар тодорхой мэдээлэл өгөх юм. Өнгөрсөн сард болсон ХНС-ийн хурлын дараа хэвлэлийн бага хурал хийхдээ Пауэлл оны эцэс гэхэд "тэг бууруулахаас эхлээд хэд хэдэн таналт" хүртэлх өргөн хүрээний бодлогын алхамуудыг хийх боломжтой тухай мэдэгдсэн.
Өнгөрсөн сарын сүүлээр ХНС хуралдсанаас хойш хоёр хоногийн дараа нийтлэгдсэн ажилгүйдлийн түвшин хүлээгдэж байснаас хамаагүй сул байгааг харуулсан бөгөөд дөрөв дэх сардаа дараалан өсөж, 4.3%-д хүрээд байна.
Гэвч өнгөрсөн долоо хоногт засгийн газар жижиглэнгийн дэлгүүр, рестораны борлуулалт 7-р сард хэвийн хурдацтай өссөн гэж мэдээлсэн нь хэрэглэгчид мөнгө зарцуулж, эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд бэлэн байгааг нотолж байна. Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй хүмүүсийн тоо өмнөх долоо хоногт буурсан байсан юм.