Responsive image
Хиймэл оюун ухааны цахилгааны хэрэгцээ өссөөр байна

2024 оны 3 дугаар сард Amamzon (AMZN)-ын охин компани AWS 650 сая ам.доллараар цөмийн эрчим хүчээр ажилладаг дата төвийг худалдан авсан. Энэ нь хиймэл оюун ухааны дата төв ажиллуулахад шаардлагатай байгаа эрчим хүчийг л хангах зорилготой байсан.

Google (GOOG, GOOGL), Apple (AAPL), Tesla (TSLA) зэрэг компаниуд хиймэл оюун ухааны чадавхийг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр сайжруулсаар байна. Хиймэл оюун ухааны даалгавар бүр нь асар их тооцооллын хүч шаарддаг бөгөөд энэ нь дата төвүүдээр дамжуулан ихээхэн хэмжээний цахилгаан зарцуулдаг. 2027 он гэхэд хиймэл оюун ухаантай холбоотой дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 64%-иар нэмэгдэж, жил бүр нэг цагт 134 тераватт хүрэх буюу Нидерланд, Швед зэрэг орнуудын цахилгааны хэрэглээтэй тэнцэх тооцоолол гарсан.

Pew Research-ийн судалгаагаар америкчуудын талаас илүү хувь нь хиймэл оюун ухаантай өдөрт дор хаяж нэг удаа харьцдаг байна. AI загваруудыг сургах нь эрчим хүч их шаарддаг, тухайлбал, GPT-3 загварыг сургахад 1300 мегаватт цаг цахилгаан зарцуулдаг боловч энэ нь ихэвчлэн нэг л удаа болдог гэж Луччиони тайлбарлав. Гэсэн хэдий ч загварууд хариулт үүсгэдэг дүгнэлтийн үе шат нь асар их асуулгын улмаас илүү их эрчим хүч шаарддаг.

Жишээлбэл, хэрэглэгч ChatGPT гэх мэт хиймэл оюун ухааны загваруудаас асуулт асуухад хүчирхэг процессорууд хариулт үүсгэдэг дата төв рүү хүсэлт илгээдэг. Энэ үйл явц хэдийгээр хурдан боловч ердийн Google хайлтаас 10 дахин их эрчим хүч зарцуулдаг байна.

Хиймэл оюун ухаанд суурилсан эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр хэт ачаалалтай эрчим хүчний сүлжээнд нэмэлт ачаалал өгдөг. Goldman Sachs 2030 он гэхэд дэлхийн дата төвийн эрчим хүчний хэрэгцээ 160%-иар өсч, 2022 онд 3%-иас дээш байсан АНУ-ын нийт цахилгаан эрчим хүчний эрэлтийн 8%-ийг бүрдүүлнэ гэж төсөөлж байна.

Эрчим хүчний яамны мэдээлснээр АНУ-ын цахилгаан дамжуулах шугамын 70%-ийнх нь ердийн 50-80 жилийн ашиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа бөгөөд тасалдал, кибер халдлагад өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэжээ.