Responsive image
2025 оны жилийн эцэст хөрөнгийн зах зээл унаж магадгүй

2025 оны эцэст хөрөнгийн зах зээл одоогийн түвшнээс доогуур байх болно гэж Stifel компанийн ахлах хөрөнгө оруулалтын стратегич Барри Баннистер үзэж байна.

Баннистерийн үзэж буйгаар инфляци өндөр хэвээр байх нь Холбооны Нөөцийн Банк (Федерал Резерв)-ыг хүүг өндөр түвшинд хадгалахад хүргэж, эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгийн зах зээлийн өсөлтийг сулруулах үндсэн хүчин зүйл болно. Тэрээр S&P 500 индексийг 2025 оны эцэст 5000 орчим байх болов уу гэж таамаглаж байна. Пүрэв гаргийн байдлаар S&P 500 индекс түүхэн дээд түвшинд ойрхон буюу 6,070 орчимд хэлбэлзэж байв.

Yahoo Finance-д мэдээлснээр 2025 оны S&P 500 индексийн жилийн эцсийн таамаглалыг гаргасан 17 стратегичийн дундаас зөвхөн Баннистер тус индексийг буурна гэж үзсэн цорын ганц стратегич юм. Гэсэн хэдий ч тэрээр 2025 оны хоёрдугаар хагаст зах зээл буурна гэсэн таамаглал гаргасан цорын ганц хүн биш. Fundstrat компанийн судалгааны дарга Том Ли ч мөн S&P 500 индексийг жилийн дунд үе гэхэд 7,000 хүрч, дараа нь 6,600 болж буурна гэж үзжээ.

"Одоогийн нөхцөл байдал хувьцааны зах зээлд үргэлжлэн уналт өгөх магадлалтай тул бид хамгаалалтын секторуудыг илүүд үзэж байна" гэж Баннистер пүрэв гаригт үйлчлүүлэгчдэдээ илгээсэн тэмдэглэлдээ дурджээ. Тэрээр эдийн засгийн өсөлт удаашрах нь эрүүл мэндийн үйлчилгээ (XLV), хэрэглээний тогтвортой бараа (XLP), эрчим хүч (XLU) зэрэг хамгаалалтын секторуудад ашигтай байх болно гэж үзэж байна.

Баннистерийн үзэж буйгаар, Холбооны Нөөцийн Банк дараагийн хоёр хурлын үеэр хүүг тус бүр 25 суурь пунктээр бууруулж, дараа нь инфляцийн өндөр түвшин болон "төсвийн тодорхойгүй байдал"-аас шалтгаалан хүүг дахин бууруулахгүй гэжээ.

Сүүлийн үеийн мэдээллээс харахад инфляци Холбооны Нөөцийн Банкны 2%-ийн зорилтот түвшинд хурдан буурахгүй байгааг харуулсан. Энэ нь эдийн засагчдын үзэж буйгаар 2025 онд хүүг төлөвлөснөөс бага хэмжээгээр бууруулах магадлалтай гэж үзэхэд хүргэж байна.

Стратегичид 2025 онд хүүг хэр их бууруулах нь хувьцааны зах зээлийн гол хүчин зүйл биш гэж маргалддаг. Харин АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хандлага илүү чухал гэж үздэг байна.

"Эдийн засгийн өсөлт нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийн гол хүчин зүйл болж байна" гэж Charles Schwab компанийн ахлах хөрөнгө оруулалтын стратегич Кевин Гордон Yahoo Finance-д ярьжээ. "Хэрэв инфляци өндөр түвшинд хадгалагдсаар байгаа ч эдийн засгийн өсөлт хүчтэй байвал зах зээл сайн үзүүлэлттэй хэвээр байх магадлалтай."

АНУ-ын эдийн засгийн хүчтэй өсөлт нь олон стратегичдын 2025 онд зах зээл өсөлттэй байх тухай таамаглалын үндсэн шалтгаан болж байна. Wells Fargo-ийн Кристофер Харви S&P 500 индексийг 2025 оны эцэст 7,007 хүрнэ гэж үзэж, ДНБ-ий өсөлтийн таамаглал өссөн нь үндэслэл болж байна гэжээ.

Bank of America Securities ч мөн 6,600 гэсэн тооцоо гаргасан бөгөөд эдийн засгийн өсөлтөөс ихээхэн хамааралтай компаниудад анхаарал хандуулахыг зөвлөсөн байна. Тус компани санхүүгийн үйлчилгээ (XLF), хэрэглээний бараа (XLY), материал (XLB), үл хөдлөх хөрөнгө (XLRE), эрчим хүч (XLU) зэрэг секторуудад хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

"Бид АНУ-ын эдийн засагтай холбогдсон, томоохон үнэлгээтэй, бэлэн мөнгөний урсгал сайтай компаниудад илүү ач холбогдол өгч байна" гэж BofA-ийн Савита Субраманиан бичжээ.

Блумбергийн мэдээлснээр АНУ-ын эдийн засаг жилд 2.1%-ийн өсөлттэй байна гэсэн таамаглал давамгайлж байна. Харин Баннистер илүү сөрөг байр суурьтай бөгөөд жилийн хоёрдугаар хагаст ДНБ 1.5% болж буурах магадлалтай гэж үзэж байна. Энэ нь бодит цалингийн бууралт, хөрөнгө оруулалт багасах болон цэвэр экспорт буурах зэргээс шалтгаална.

RBC Capital Markets-ийн АНУ-ын хувьцааны стратегийн дарга Лори Кальвасина эдийн засгийн өсөлт эерэг хүлээлтэд нийцэж байгаа эсэх нь зах зээлийн өсөлтөд чухал нөлөөтэй болохыг онцолжээ. 1947 оноос хойш ДНБ 1.1%-2% хооронд өссөн таван удаагийн түүхтэй бөгөөд эдгээр жилүүдэд хувьцааны зах зээл 40% нь буурч, дунджаар 3.4%-ийн алдагдалтай байжээ. Харин ДНБ 2.1%-3% хооронд өссөн жилүүдэд хувьцааны зах зээл 70%-ийн өсөлттэй, дунджаар 11%-ийн өгөөжтэй байв.