

BlackRock компани HPS Investment Partners-г худалдан авахаар тохиролцоонд хүрэв
Симбол: BLK
BlackRock компани HPS Investment Partners-г худалдан авахаар тохиролцоонд хүрсэн байна гэж Financial Times сонин Лхагва гарагт мэдээлжээ.
Энэхүү хэлэлцээрийн эцсийн үнэ ойролцоогоор 12 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгаа нь IPO дараах 10 тэрбум ам.долларын үнэлгээнээс илүү өндөр үнэ цэнэ санал болгож байгаа гэж уг мэдээлэлд хоёр эх сурвалжаас иш татан дурдсан байна. Хэлэлцээрийн ерөнхий нөхцөлийн талаар Талархлын баярын дараа зарлах төлөвтэй байгаа гэж дөрвөн эх сурвалж онцолсон байна.
BlackRock тайлбар өгөхөөс татгалзсан бол HPS Investment Partners хэвлэлийн хүсэлтэд шууд хариу өгөөгүй аж.
HPS Investment Partners нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын компани бөгөөд өрийн хэрэгсэл, санхүүжилтийн зээл, хөрөнгөтэй холбоотой санхүүжилт, үл хөдлөх хөрөнгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тус компани 2024 оны зургадугаар сарын байдлаар 117 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдаж байна.
BlackRock нь 10 их наяд ам.доллар гаруй хөрөнгө удирддаг дэлхийн хамгийн том хөрөнгө удирдлагын компани бөгөөд хувийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц зэрэг альтернатив хөрөнгө оруулалтын салбарт эрэлт нэмэгдэж байгааг ашиглах зорилготой байна.
Энэ оны долдугаар сард BlackRock компани Их Британийн дата компани болох Preqin-ийг 2.55 тэрбум фунт стерлинг (3.32 тэрбум ам.доллар)-ээр худалдан авахаар тохиролцсон билээ.