

Super Micro Computer Inc. компанийн орлогын урьдчилсан мэдээ хүлээлтэд хүрсэнгүй
Симбол: SMCI
Super Micro Computer Inc. компанийн орлогын урьдчилсан мэдээ шинжээчдийн таамгаас доогуур гарч, өнгөрсөн санхүүгийн жилийн албан ёсны тайланг хэзээ гаргах талаар тодорхой зүйл хэлж чадаагүй байна. Үүний улмаас компанийн хувьцааны үнэ 14%-аар буурлаа.
Энэ сервер үйлдвэрлэгч компани санхүүгийн жилийн тайлангаа наймдугаар сард гаргах ёстой байсан ч амжаагүй бөгөөд сүүлийн долоо хоногт тэдний аудит хийж байсан Ernst & Young компани компаниас гарсан байна. Тус аудитын компани нь Super Micro-н удирдлага болон ил тод байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм. Санхүүгийн асуудлыг шалгасан тусгай зөвлөлийн тайланд “менежмент эсвэл удирдах зөвлөлийн гэмт хэрэг болон ёс зүйн зөрчил байхгүй” гэж дүгнэсэн байна.
Super Micro нь арванхоёрдугаар сард дуусах улиралд 5.5 тэрбум-аас 6.1 тэрбум долларын орлого олох төлөвтэй гэж мэдэгджээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 6.79 тэрбумаас доогуур үзүүлэлт юм. Нэгж хувьцаанд ноогдох ашиг 56-65 цент орчим байх төлөвтэй байгаа нь шинжээчдийн 80 центийн таамгаас доогуур байна.
Компани санхүүгийн эхний улиралд орлого нь хагас дамжуулагчийн хомсдолоос болж буурсан гэжээ. Гүйцэтгэх захирал Чарльз Лиангын хэлснээр, Nvidia корпорацтай тэдний харилцаа сайхан хэвээр байгаа бөгөөд Nvidia тэдний нийлүүлэлтийн шийдвэрт өөрчлөлт оруулаагүй гэжээ.
Энэ жил Super Micro-д хүнд жил болж байна. Тус компани энэ оны эхээр хувьцааных нь үнэ огцом өссөн ба 2024 оны эхээр S&P 500 индексэд багтсан. Гэвч, хожим нь компанийн орлогыг хэтрүүлэн тайлагнахыг оролдсон гэсэн хэрэг гараад байгаа бөгөөд Hindenburg Research компани энэ талаар судалгаа гаргаж, санхүүгийн ил тод байдал, харилцагчийн асуудлуудыг онцолжээ.
Сүүлийн үед санхүүгийн тайлангаа хойшлуулсан болон аудитын компани нь гарснаас болж Nasdaq-аас жагсаалтаас хасагдах эрсдэлд ороод байна. Хувьцааны үнэ 44%-аар буурч, өнгөрсөн 3-р сараас хойш 75%-иар унасан байна.
Super Micro компани удахгүй Nasdaq-ын шаардлагыг хангах төлөвлөгөөгөө танилцуулах болно гэж мэдэгдсэн ба энэ нь батлагдвал 2025 оны 2-р сар хүртэл хойшлуулах боломжтой.
Есдүгээр сард дууссан улирлын орлого 5.9-6 тэрбум доллар орчим байх төлөвтэй байгаа бөгөөд шинжээчдийн таамаг 6.47 тэрбум байсан юм.