

J&J-ийн охин компани төлбөрийн чадваргүй болсноо зарлав
Johnson $ Johnson (JNJ)-ийн охин компани нь хүүхдийн цацлага болон бусад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнүүд нь хорт хавдар үүсгэдэг болзошгүй тухай 62,000 гаруй хэрэглэгчид шүүхэд гомдол гаргасан байна. Компанийн зүгээс эдгээр гомдол нь ор, үндэслэлгүй буюу бүтээгдэхүүнүүд нь хорт хавдар үүсгэдэггүй гэж зарлаад байгаа.
Тус гомдолыг хэрэгсэхгүй болгох зорилгоор Johnson & Johnson (JNJ)-ийн охин компани Red River Talc гурав дахь удаагаа дампуурсан тухайгаа зарлаж шүүхэд мэдээлэл өгчээ. Мөн гомдол гаргагчидтай шүүхээс гадуур тохиролцох зорилгоор 25 жилийн хугацаанд 10.0 тэрбум ам.долларыг хохиролд олгох тухай хэлэлцсэн байна.
JNJ-ийн энэхүү саналыг нийт гомдол гаргагсдын 83% нь зөвшөөрчээ.
JNJ-ийн хувьцаа 9-р сарын 21-ний өдөр 164.16 ам.доллар буюу өмнөх өдрөөс 0.4%-иар унасан үзүүлэлттэй хаагдсан байна. Тус компанийн хувьцаа он гарснаас хойш 4.73%-иар өссөн байгаа бол нэг жилийн хугацаанд 1.21%-иар өсчээ.