

ХНС-ийн хурал энэ 7 хоногт болно
Хэрэглээний үнийн өсөлт төсөөлж байснаас илүү өндөр гарсантай холбогдуулан Холбооны Нөөцийн Сан 9-р сард болох хурлаараа бодлогын хүүг бага зэрэг л бууруулах байх гэсэн таамаглал явсан. Гэвч 7 хоногийн төгсгөлд болсон үйл явдлууд нь илүү өндөр буюу 0.5%-иар бууруулж магадгүй гэх итгэлийг нэмэгдүүлсэн.
Хөрөнгө оруулагчид 45%-ийн магадлалаар ХНС хүүгийн түвшингээ 0.5%-иар буулгана гэж үзэж байгаа бол 55%-ийн магадлалаар 0.25%-иар буулгана гэж үзэж байна.
Гэсэн ч эдийн засгийн өсөлт саарч байгаа гэсэн дохио байхгүй байгаа тул 0.5%-иар бууруулах магадлал өөдрөг төсөөлөл байгаа тухай Yardeni судалгааны газрын зах зээлийн ерөнхий стратегич хэлжээ.
ХНС-ийн хурал 9 дүгээр сарын 17-оос 18-ны өдрүүдэд болж өнгөрнө.